Амралтын өдрүүдэд 281 иргэн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд 281 иргэн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн амралтын хоёр өдөр Улаанбаатарт 246 иргэн эрүүлжүүлэгджээ. Тухайлбал, бямба гаригт 137, ням гаригт 143 иргэн тус бүр эрүүлжүүлэгдсэн юм байна. Харин хэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг түүвэрлэвэл, өнгөрсөн бямба гаригт иргэдээс цагдаагийн байгууллагад 795 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн, 39-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Дээрх хоногт хулгайн ес, бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, танхайн 11, зам тээврийн хэрэг 16 гарчээ. Мөн осол 11 бүртгэгдэж, зам тээврийн болоод ослын улмаас 23 хүн хүнд хөнгөн бэртэл авсан аж. Харин өчигдөр буюу ням гаригт иргэдээс 682 дуудлага иржээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 29 үйлдлийг бүртгэж, эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн юм байна. Энэ хоногт хулгайн гурав, танхайн хоёр, бусдын биед гэмтэл учруулсан гурав, дээрмийн хоёр хэрэг тус бүр гарчээ. Зам тээврийн хэрэг 15 гарсны зэрэгцээ 20 гаруй осол бүртгэгдсэн байна. Осол болоод зам тээврийн хэргийн улмаас 16 хүн бэртжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж