Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Агаар цэвэршүүлэгч” өглөө

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Агаар цэвэршүүлэгч” өглөө

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Агаар цэвэршүүлэгч” өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар-цэвэр агаар” төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгчийг олгох ажлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран “Агаар цэвэршүүлэгч” төхөөрөмжийг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.

Тус ажлын хүрээнд дүүргийн 29 цэцэрлэгт 220 ширхэг, 18 сургуульд 372 ширхэг, Эрүүл мэндийн төв болон Хан-Уул нэгдсэн эмнэлэг, 16 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 49 ширхэг буюу нийт 641 ширхэг “Агаар цэвэршүүлэгч”-ийг олгоод байна.

Нийт 21 ширхэг “Агаар цэвэршүүлэгч”-ийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Ё. Цацралтуяа нар гардуулжээ. 

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ. Агаарын бохирдол ихтэй, мөн улирлын чанартай Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эрүүлжих нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж