Пёнчан-2018: Монголын тамирчид уралдаанд бэлэн

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан-2018: Монголын тамирчид уралдаанд бэлэн

Пёнчан-2018: Монголын тамирчид уралдаанд бэлэн

– Пёнчан хотоос мэдээлж байна – 

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулж буй БНСУ-н Үндэсний Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж, сайтар түвшинд бэлтгэл хангасан байгаад нь баяр хүргэж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч ноён И Ки Хьюнг энэ үеэр Монголын шигшээ багт амжилт хүсэн, цаашид зарим спортыг төрлүүдэд багш дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх зэргээр хамтран ажиллах боломжтой хэмээлээ. Өмнө нь БНСУ-ын Усан Спортын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос хойш ҮОХ-г тэргүүлж буй И Ки Хьюнг энэ үеэр манай төлөөлөгчдийг наадмын үеэр нээгдсэн “Солонгосын Асар”-т зочлохыг урьсан юм.

 Цанын тамирчид Олимпийн наадамд уралдах бэлтгэлээ хангасаар

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд оролцох Б.Ачбадрах /ОУХМ/, эмэгтэйчүүдийн 10км зайд хурд сорих Ч.Отгонцэцэг /ОУХМ, МУ-ын 29 удаагийн аварга/ нар олимпийн наадамд зандан хүлгээ сойхоор бэлтгэл сургуулилтаа сайтар базааж байна.

2018 он гарсаар манай шигшээ багийн тамирчид Финландын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад Олимпийн наадамд эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцсон бөгөөд Олимпийн наадмын дараа улсын аварга шалгаруулах тэмцээн, олон улсын марафон тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байна.

Олимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн болж буй Альпенсиа цанын төвд 1 дүгээр сарын 6-нд болсон Сөүлийн нээлттэй тэмцээнд тамирчин Ч.Отгонцэцэг мөнгөн хүртсэн амжилт үзүүлсэн билээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж