115 цаа буга агаарын тээврээр Нидерландаас Бээжингийн олон улсын онгоцны буудалд хоёрдугаар сарын 10-ны үүрээр газардсан байна. Ийнхүү тэд хилийн хорио цээрийн шалгалтыг давж, Өвөр Монголын өөртөө засах орны Гэнхэ хотын ойн аж ахуйн газар дахь шинэ “гэрээ” зорьжээ. Орон нутгийнхан цаа бугатай холбоотой соёл урлаг, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд энэ бүхнийг хийж байгаа аж.
Цаа бугануудыг Өвөр Монголын Гэнхэ ойн аж ахуйн газрын итгэмжлэгдсэн худалдааны компани Нидерландаас оруулж иржээ.
Эх сурвалж: CCTV