Шоронд солигдсон ихрийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Шоронд солигдсон ихрийг баривчилжээ

Шоронд солигдсон ихрийг баривчилжээ

Перугийн хууль сахиулагчид өөрийнхөө оронд ихрийн өрөөснөө шоронгийн камерт суулгасан хоригдлыг нэг жил гаруй хугацааны дараа баривчилжээ.

Александр Делгадо хүүхэд хүчирхийлсэн болон дээрмийн хэргээр 16 жилийн хорих ял авч, Лима хотын шоронд хоригдож байжээ. Түүний ихрийн өрөөсөн Жианкарло өнгөрсөн нэгдүгээр сард түүнийг шоронд эргэхээр очиход нь хар тамхи өгч, мансууруулан, хувцсыг нь сольж өмсөөд шоронгоос оргосон байна.

Жианкарлогийн хурууны хээнээс тэднийг солигдсон болохыг тогтоожээ. Перугийн Дотоод хэргийн яам шоронгоос оргосон хоригдол Александрын тухай мэдээлэлд шагнал амласнаас хойш 13 сарын дараа түүнийг даваа гаригт /2018.01.12/ Каллао хотоос баривчилсан байна. Одоо түүнийг Перугийн хамгийн чанга харуул, хамгаалалттай шоронд шилжүүлэх ажээ.

Ихрийн өрөөсөн Жианкарлог гэмт этгээдтэй хуйвалдаж, оргуулсан хэмээн сэжиглэж, шалгасан боловч түүнийг сулласан байна. 

Александр дахин баривчлагдах үедээ “Ээжийгээ их санасан учраас оргосон” гэж байцаалтын үеэр мэдүүлсэн гэнэ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж