Зөөврийн худаг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Зөөврийн худаг нээлээ

Алдарт жүжигчин Жэки Чан өнгөрсөн онд Монгол Улсад хүмүүнлэгийн айлчлал хийхдээ Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд шинэ худаг барьж өгөхөөр шав тавьсан билээ. Тэгвэл уг худгийг өнгөрсөн баасан гаригт нээж, иргэдэд үйлчилж эхэлсэн байна.  Нийгмийн эмзэг бүлэг, бусдын туслалцаа дэмжлэг хэрэгтэй хүмүүст хандсан үйл ажиллагаа явуулдаг “Баяр хөөрийн ивээл” хүмүүнлэгийн сангийн санаачлан хэрэгжүүлсэн уг төслийн гүйцэтгэгчээр “Синдикат” барилгын компани ажиллаж, Ус сувгийн удирдах газарт хүлээлгэн өгсөн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж