Д.Бэхбат Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Д.Бэхбат Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

Д.Бэхбат Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, зарим хүмүүст Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2018.02.14/ Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас 30 гаруй хүн төрийн дээд одон медаль гардаж авсан юм. Тэдний дунд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбат багтсан ба тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа.

Д.Бэхбат 1000 гаруй дууны ая зохиосон бөгөөд "’Эх үрсийн элбэрэл”, “Уяхан цэнхэр хавар”, “Монгол наадам”, “Эрдэнэтийн овоо”, “Ингэн тэмээний дуу” гэх мэт уран бүтээлүүдийг нь бид сайн мэдэх билээ.

Шинэхэн Урлагийн гавьяат зүтгэлтэнд баяр хүргэе.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж