УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо 1000 гаруй ахмад настанг өнөөдөр /2018.02.14/ хүлээн авч уулзаад, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үед тэрбээр намрын чуулганы хийсэн ажлуудаас тайлагнасан юм. Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аас 20 гаруй бие даасан хууль, тогтоомжийг батлагдсан. Эдгээр хуулийн талаар болоод төрөөс ахмад настанлуу чиглэсэн ямар бодлого хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өгөв. Цагаан сараас өмнө Засгийн Газраас тэтгэврийн зээлийн хүүг бууруулж арилжааны банкууд бага хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ шийдвэрт талархаж байгаагаа уулзалтад ирсэн ахмадууд хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал нь өнгөрсөн чуулганы хугацаанд Залуучуудын тухай хууль, Арбитрын тухай тухай хууль, Шүүхийн шийдвэрийн тухай тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан байна. Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулж ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. СХД-т хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй хүүхэд бий. Тиймээс Н.Учрал гишүүн ‘Тэмүүжингийн андууд’ цэцэрлэг нээж хөгжлийн бэрхшээлтэй 65 хүүхдийг үнэ төлбөргүй сургаж 20 гаруй иргэнээ ажлын байраар хангаад байгаа тухай хийсэн ажлын тайландаа тусгажээ.
Н.ӨНӨРӨӨ