Сар шинийн баярын үеэр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.
“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 15-нд 10.00-19.00цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 23-ыг дуустал амарна. Харин хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв битүүн буюу хоёрдугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд амарна. Хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 15–ны өдөр 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу хоёрдугаар 16, 17, 18, 19 -нд амарч, хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу хоёрдугаар сарын 15-нд 06.00–18.00 цаг хүртэл ажиллаж, шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс 22-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 15–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу хоёрдугаар сарын 16.17.18.19-нд амарч, хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна.
Э.Бурам