Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд хийгдэх зохицуулалтын талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

Тэрбээр “Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гуравны өдрийг  дуустал буюу 19-ны өдөр хүртэлх хугацаанд  автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй" гэсэн мэдээлэл өглөө. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Харин маргааш буюу битүүнд /2018.02.15/ автомашины дугаарын сүүлийн тооноос хамааран тээврийн хэрэгсэлгүй зорчихгүй байх дүрэм хэвийн үйлчилнэ. Тодруулбал, пүрэв гариг тул 4, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нар тогтсон цагт хөдөлгөөнд оролцохгүй. 

Баярын өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах цагдаа нар хуваарийн дагуу, хэвийн ажиллана. Иргэн та ч мөн баярын өдрүүдэд явган болон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриаллаа.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж