АНУ-ын Сан Диего хоттой эгч дүү найрамдлын харилцаа тогтоохоор харилцан тохиролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын Сан Диего хоттой эгч дүү найрамдлын харилцаа тогтоохоор харилцан тохиролцлоо

АНУ-ын Сан Диего хоттой эгч дүү найрамдлын харилцаа тогтоохоор харилцан тохиролцлоо

Сан Диего хоттой эгч дүү хотын харилцаа тогтоох болон хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцов.

Сан Диего хот нь АНУ-ын баруун эрэг Калифорни мужийн урд захад орших, АНУ Мексик улстай хиллэдэг дэлхийн хамгийн завгүй том боомт хот төдийгүй АНУ-ын армийн Тэнгисийн цэргийн хамгийн том баазуудын цогцолбор байрладаг стратегийн хот юм. Тус хот нь цаг уурын нөхцөлөөр хамгийн тааламжтай хотуудын нэгэнд зүй ёсоор ордог бөгөөд жилийн турш нарлаг, өдрийн дундач температур нь 20-22 градус байдаг байна.

Ерөнхий консул Э.Галбадрал өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн Сан Диего ба Лос Анжелес хотод ажиллав. Энэхүү үеэр Сан Диего хотын удирдлага, ИТХ-ын гишүүдтэй уулзаж Монгол Улсын 21 аймгийн нийслэл эсвэл Улаанбаатар хотын аль нэг дүүрэгтэй тус хотыг эгч дүү хотын харилцаа тогтоох болон хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж санал бодлоо солилцов. Айлын тал энэхүү асуудалд нааштайгаар хандаж эгч дүү хотын харилцаа тогтооход өөрсдийн зүгээс бүхий л боломж чадлаа даачлан ажиллах болохоо илэрхийлсэн юм.

Ерөнхий консул Э.Галбадрал тус хотын Дэлхийн худалдааны байгууллагын төвөөр зочилж тус төвийн удирдлагатай уулзан харилцаа тогтоох улмаар цаашид хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой болохыг илэрхийлэн, Монгол улсын эдийн засаг, хоёр орны харилцаа, АНУ-аас хийсэн хөрөнгө оруулалтын талаар товч мэдээлэл хийв.

Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг айлын талд уламжлав. Айлын зүгээс дээрх саналыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн болно.

Мөн тус өдөр Мингэй музей, KPBS орон нутгийн телевиз болон Сан Диего хотын дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тухайн салбарын удирдлагуудтай уулзалт хийн тодорхой төслүүд дээр хамтран ажиллах болсон юм.

Айлчлалын төгсгөлд буюу амралтын өдрүүдээр Лос Анжелес хотод сурч, амьдарч буй монгол иргэдэд төрсний, гэрлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, нотариатын, гадаад паспорт шинээр авах мэдүүлэг авах болон иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах зэрэг консулын үйлчилгээ үзүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж