Монгол Эм Импэкс Концерн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол Эм Импэкс Концерн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол Эм Импэкс Концерн сар шинийн баярын босгон дээр эм хангамжийн салбарын хөгжилд гар бие оролцож, ажиллаж хөдөлмөрлөж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээний үеэр өнгөрөгч жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа тайлагнаж тэдний үнэтэй зөвлөгөөг сонссон юм.

Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд анх үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд энэ жил түүхт 95 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх юм. Эм хангамжийн салбарт тогтвортой, найдвартай үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд олон зуун ажилтан ажиллагсад тус байгууллагаар овоглож эрүүл мэнд, эм хангамжийн салбарт хүчин зүтгэж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү тэднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Эм Импэкс Концерны үе үеийн ахмад ажилтнууд эм хангамжийн байгууллага, мэргэжлийн боловсон хүчний талаар болон цаашдын үйл ажиллагааны талаарх өөрийн санал бодлоо хуваалцаж, зарим санаачлагыг гаргаж байлаа. Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагынхаа хувьд эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд руу чиглэсэн ажлыг тогтмол хийж хэрэгжүүлдэг бөгөөд үүсгэн байгуулагдсан түүхт 95 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн салбар болон өвчтөн, ард иргэдэд чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж