Найман нэр дэвшигчийн мэтгэлцээн 28-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Найман нэр дэвшигчийн мэтгэлцээн 28-нд эхэлнэ

Найман нэр дэвшигчийн мэтгэлцээн 28-нд эхэлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөхөөр тунаж үлдсэн. Үүнд, Оросын Бүх Ард түмний намын Сергей Бабурин, Оросын Холбооны улсын Коммунист намын Павел Грудинин, ЛДПР намын Владимир Жириновский, одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин, “Иргэдийн санаачилга” намын Ксения Собчак, “Оросын коммунистууд” намын Максим Сурайкин, “Партия Роста” намын Борис Титов, “Яблоко” намын Григорий Явлинский нар өрсөлдөж байгаа юм. Ирэх гуравдугаар сарын 18-нд болох сонгуулийн санал авах хуудсанд найман нэр дэвшигч дээрх дарааллаар нэр нь бичигдэх юм.

Нэр дэвшигчдийн хооронд явагдах телевизийн халз мэтгэлцээн энэ хоёрдугаар сарын 28-наас эхэлнэ хэмээн Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2018.02.13/ мэдээллээ. Мөн нэр дэвшигчдэд олгох телевизийн эфирийн үнэгүй цагийг мөн шодож тодруулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж