Банкуудын хуваарь: Төрийн банк шинийн 2-нд ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Банкуудын хуваарь: Төрийн банк шинийн 2-нд ажиллана

Банкуудын хуваарь: Төрийн банк шинийн 2-нд ажиллана

 – Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулъя – 


Хаан банк

  • Маргааш /2018.02.15/ буюу битүүний өдөр цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин сар шинийн  баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-нд бүх салбар, тооцооны төвүүд амарч, 19-нөөс хуваарийн дагуу ажиллах ажээ. 

Голомт банк

  • Маргааш тус банкны бүх салбар, нэгжүүд 18.00 цаг хүртэл ажиллана. Шинийн 1, 2-ны өдөр  буюу хоёрдугаар сарын 16-17-нд бүх салбар нэгжүүд нь амрах бол шинийн гурванд буюу хоёрдугаар сарын 18-нд "Солонго", "Москва" салбарууд 11.00 цагаас ердийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар ердийн хуваарийн дагуу ажиллана. 

Төрийн банк

  • Шинийн 1-нд буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр бүх салбар, нэгжүүд амарна. Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 17-ны бямба гаригт дараах салбарууд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах аж. 
  1. Мөнгөн завьяа
  2. 11-р хороолол
  3. Өнөр
  4. Сансар
  5. Оргил
  6. 10-р хороолол
  7. Мустанг 

Харин шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 18-нд дараах салбарууд ажиллана.  

  1. Занабазар
  2. Тавин мянгат
  3. Таван шар
  4. Бөхийн өргөө
  5. Зуун хорин мянгат
  6. 3-р хороолол

Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

Капитрон банк

  • Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд бүх салбар нэгж 17:00  цаг хүртэл ажиллана. Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд бүх салбар амарна.  Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

Худалдаа хөгжлийн банк

  • Битүүний өдөр бүх салбарууд 17:30 хүртэл ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрийг дуусталх хугацаанд бүх салбар тооцооны төвүүд амарна. Хоёрдугаар сарын 19-ны өдрөөс бүх нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

 Э.Бурам

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж