Засгийн газар өнөөдөр “Улаанбаатар төмөр зам”-ын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Засгийн газар өнөөдөр “Улаанбаатар төмөр зам”-ын талаар хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр “Улаанбаатар төмөр зам”-ын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 13.00 цагт зарлажээ. Тус хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай, Багануур, Шивээ-Овоо хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай зэрэг анхаарал татсан асуудлууд багтсан байна.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Жагсаалтыг бүрэн эхээр нь дараах хүснэгтээс харж болно.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

  1.  

Аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах цогцолбор байгуулах тухай

Ө.ЭНХТҮВШИН

  1.  

Элчин сайдын яам нээх тухай

Д.ЦОГТБААТАР

  1.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

  1.  

Үндэсний хөтөлбөр батлах тухай

Ц.НЯМДОРЖ

  1.  

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга**

С.ЧИНЗОРИГ

  1.  

Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай

Х.БАДЕЛХАН

  1.  

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

  1.  

Хэлэлцээрийн төсөлд өөрчлөлт оруулах тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

  1.  

Журам батлах тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

10.

Төсөл хэрэгжүүлэх, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Ц.ДАВААСҮРЭН

11.

Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ц.ДАВААСҮРЭН

Д.СУМЪЯАБАЗАР

12.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

13.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар*

Ө.ЭНХТҮВШИН

14.

Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар

Д.ЦОГТБААТАР

15.

НҮБ-ын ЕА-н чуулганд оролцсон дүнгийн талаар

Д.ЦОГТБААТАР

16.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.СУМЪЯАБАЗАР

17.

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж