Дурлалт хосуудын баярын мэндийг хайрт М.Оюунсүрэндээ хүргэж байна. Чамдаа би хязгааргүй хайртайгаа илэрхийлж, чин сэтгэлээ энэхүү хайрын мөртүүдээр төлөөлүүлэн илэрхийлье. Өнөөдөр чамайгаа баярлуулах эхний сюрприз энэхүү баярын мэндчилгээт мэдээ болж байгаад баяртай байна.
Энэ цэцгийг санаж байна уу?
Аашлан алгадсан харцанд чинь би хайртай
Аминчхан үнссэн урууланд чинь би хайртай
Даруухан инээсэн мишээлд чинь би хайртай
Дөлгөөхөн ширтсэн нүдэнд чинь би хайртай
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Хайртаас нь