Аз од нь шовойсон Марсель Хиршер

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Аз од нь шовойсон Марсель Хиршер

Аз од нь шовойсон Марсель Хиршер

‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн наадын медальтнууд тодорсоор байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр Австрийн Марсель Хиршерийн аз од нь гийсэн өдөр байлаа. 

Уулын цаны эрэгтэйчүүдийн комбинэд төрлийн медалийн эзэд тодорсон. Энэ нь тамирчид уулын цаны Доунхилл болон слалом ангилалаар гулган цагийн амжилтын нийлбэрээр аваргаа тодруулдаг юм.

Доунхилл ангилалд 1 минут 20.56 секундын амжилтаар 65 тамирчдаас 12-рт бичигдэж, бараг медалийн өрсөлдөөнөөс гарцан байсан 2014 оны Сочигийн олимпийн слалом ангилалд мөнгөн медальт Австрийн Марсель Хиршерийн аз од нь гийж слаломд ангилалд 45.96 секунд , нийлбэр 2 минут 06.52 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ. Харин тэргүүлэгч 0.23 секундийн хоцролтой бариалсан дэлхийн цомийн зургаан удаагийн аварга Францын Алексис Пентюро мөнгөн медаль дээр буусан бол түүний нутаг нэгт Виктор Мюффа Жанде хүрэл медалийн болзол хангажээ.

Доунхилл ангилалд тэргүүлж байсан Германы Томас Дрессен ердөө 9-т орсон бол 2,3-т бичигдэж байсан олимпийн аваргууд болох Норвегийн Аксель Лунд Свиндаль , Австрийн Маттиас Майер нар барианд орж чадалгүй хасагдсан юм. 

 

 

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж