О.Балжиннямд Хөдөлмөрийн баатар, Ц.Төмөрхуягт Гавьяат жүжигчин цол хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

О.Балжиннямд Хөдөлмөрийн баатар, Ц.Төмөрхуягт Гавьяат жүжигчин цол хүртээнэ

О.Балжиннямд Хөдөлмөрийн баатар, Ц.Төмөрхуягт Гавьяат жүжигчин цол хүртээнэ

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр зарим хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах ажээ.

Үндэсний бөхийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт (1989 он), жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Одвогийн Балжиннямд Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан тухай түүний шавь нар мэдээлж, сошиалд баярыг нь хуваалцжээ.

Мөн ‘Мөнх тэнгэрийн хүчин дор’  киноны Нялх Сэнгүм, ‘Илд цэцэг”, “Залуу нас’, ‘Шүүдэр дундуур’, ‘Ээж’, ‘Маш нууц’, ‘Миний ах атаман’, “Манан зүсэгч”, ‘Анхны харц’, ‘Хоёр ертөнц’ зэрэг кинонд гол болон туслах дүрээр үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг Гавьяат жүжигчин цол хүртэж байгаа аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж