Пёнчан 2018: Уран гулгалтын хосын төрөл эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Пёнчан 2018: Уран гулгалтын хосын төрөл эхэлнэ

Пёнчан 2018: Уран гулгалтын хосын төрөл эхэлнэ

“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр /2018.02.14/ зургаа дахь өдрөө үргэлжилнэ. Энэ удаагийн наадамд 92 орны 9250 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байна.

Өнөөдөр зургаан багц медалийн эзэд тодорно. Хамгийн сонирхолтой төрөл болох уран гулгалтын хосын богино үзүүлбэр, биатлоны эмэгтэй 7.5 км спринт, мөн чарга, гүйлтийн тэшүүрийн уралдаантай.

Улаанбаатарын цагаар уран гулгалтын хосын богино үзүүлбэр 09.00 цагт эхлэх бол биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаан 18.00 цагаас болно. 

Олимпийн наадмаас одоогоор 19 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Герман 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд 4, Норвеги, Канад, АНУ 3 алтан медальтай удаалж байна. 10 орон аваргын алтан медаль хүртсэн ба наадмыг зохион байгуулагч БНСУ 1 алт, 1 хүрэл медальтайгаар жагсаалтын аравдугаарт бичигдэж байна.

Олон улсын олимпийн хорооны тугийн дор оролцож буй ОХУ-ын баг 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бол БНХАУ 1 мөнгөн медальтай. Япон, Чех, Австрали, Швейцарь, Словек, Финланд болон Казахстан улс медаль хүртээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж