БНСУ-ын Чо Мин Жо медальгүй хоцорлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

БНСУ-ын Чо Мин Жо медальгүй хоцорлоо

БНСУ-ын Чо Мин Жо медальгүй хоцорлоо

БНСУ-ны Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадмын шорт-трекийн төрлөөс одоогоор эрэгтэйчүүдийн 1500, эмэгтэйчүүдийн 500 метрийн зайд аваргууд тодроод байна.

Өчигдөр /2018.02.13/ болсон эмэгтэй 500 м-ийн финалын уралдааны дүн санаанд оромгүй үр дүнд хүрсэн. Учир нь энэ зайд хоёр удаа олимпийн рекордыг ойрхон тогтоож, финалын уралдаанд мөнгөн медаль хүртэж байсан БНСУ-ын Чо Мин Жон барианд орохын өмнө техникийн алдаа гаргасны улмаас тэмцээнээс хасагдлаа.

Эзэн орны тамирчин гарааг сайн хийсэн ч уралдааны явцад Италийн тамирчин Арианна Фонтанад гүйцэгдэж, хэт алтан медалийн төлөө зүтгэснээсээ болж медальгүй үлдэв. Яг тэмцээний дараа Италийн А.Фонтанад түрүүлж, БНСУ-ын Чо Мин Жо, Нидерландын Ван Керкоф нар мөнгө, хүрэл медаль хүртэхээр байв. Гэхдээ шүүгчид бичлэгийг дахин үзэж, эзэн орны тамирчныг барианд орохын өмнө алдаа гаргасныг анзаарч, хассан юм. Тиймээс дөрөвдүгээр байранд орсон Канадын тамирчин Ким Ботин хүрэл дээр буулаа.

Энэ жил 19 настай, БНСУ-ын өсөх ирээдүйн тамирчин Чо Мин Жон 500 м-ээс медальгүй үлдэж байна. Мэдээж түүнд дахин өрсөлдөх зай байгаа учир олимпийн медальд хүрэх бүрэн боломжтой. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж