Ньюс хөтөч: Хосуудын баярын өдөр юу үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.14-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хосуудын баярын өдөр юу үзэх вэ?

Ньюс хөтөч: Хосуудын баярын өдөр юу үзэх вэ?

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2011.02.14 Хүрлээр цутгаж, засварласан Д.Сүхбаатарын хөшөөг төв талбайд суурилуулж эхлэв.

2014.02.14 Засгийн газар Цэргийн насны оюутан залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг баталлаа.

2015.02.14 Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд батламж гардуулав.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны нэгдүгээр сарын мэдээллийг танилцуулна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн, Ажиллах хүчний судалгаа, Өрхийн орлого зарлагын судалгааны мэдээлэл хүргэнэ. Хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
  • Төрийн ордны ‘Б’ танхимд ‘Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн’ болно.

11.30

  • "Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд СХД, Тахилтын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажилд зориулан ном хурах, буян хишгийн даллагатай урлагийн тоглолт зохион байгуулах болсон талаар ‘Энхрий үрс, халуун сэтгэл’ ТББ-аас мэдээлэл хийнэ.
  • Богд хааны ордон музейн ХААН ТУУЛЬСИЙН ӨРГӨӨ-нд Жилкерийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандоржыг залан “Хүрэл алтан дөш”  туулийг бүрэн эхээр нь хайлна.

12.00

  • МХЕГ, МҮЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулна.

ХОСУУДЫН БАЯРЫН ӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • Улсын филармониос жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд зохион байгуулдаг гэгээн хайрын баярт зориулсан ‘I love you’ тоглолт болно. Тоглолтод "Баянмонгол" жазз найрал хөгжим, дуучин Б.Маралжингоо, Л.Насанбуян, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Г.Тэнүүн нар оролцоно.
  • Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүх уран бүтээлчид оролцож, шилдэг бүтээлийнхээ дээжсээс өргөн барих “Be My Valentine’ концертыг тус театрын тайзнаа тоглоно. Тасалбарын үнэ 10-20 мянган төгрөг.
  • Улсын драмын эрдмийн театрын тайзнаа В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжигтэй. Тасалбарын үнэ 10-25 мянган төгрөг. Тасалбарын үнэ 25 мянган төгрөг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж