Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Кой загасан дэнлүү

Кой загасан дэнлүү

Цагаан сарын баярыг угтсан өнгөт дэнлүүний үзэсгэлэн Хонконг хотын соёлын төвийн задгай талбайд энэ сарын 12-наас эхлэн гарчээ. Тус үзэсгэлэн нь “Кой” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй аж. Түүнчлэн үзэсгэлэнд өнгө өнгийн, есөн шидийн хэлбэр дүрстэй 90 гаруй кой загасны өнгөт дэнлүүг бүтээн, дэлгэсэн байна.

Сонирхуулахад, кой нь хүчтэн гэсэн үг бөгөөд Японоос үүсэлтэй, алтан загасны өвөг гэнэ. Эртний домогт кой загас нь өндөр ууланд авирч, луу болон хувирдаг тухай өгүүлдэг байна.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж