Хятадын Жэжян их сургуулийн робот судлалын багийнхан “Хосгүй сүүдэр” хэмээх дөрвөн хөлтэй робот бүтээсэн байна. Энэ роботын биеийн урт нэг метр, дөрвөн хөлөн дээрээ зогсох үед 60 см өндөр бол жин нь 70 кг аж. Түүнчлэн 20 кг хүртэл ачаа даах бөгөөд алхах үеийн хурд нь цагт зургаан км, хоёр цаг тасралтгүй ажиллах чадвартай юм байна.
Одоогийн байдлаар “Хосгүй сүүдэр” нь гүйх, харайх, шатаар гарах, хайрган замаар явах, өөрөө суух, босох гэх мэт олон чадварууд эзэмшжээ. Мөн унасан тохиолдолд өөрөө босож, шинэ байрлалаар зогсох чадвартай. Түүнчлэн тус роботыг аливаа аюулаас сэргийлэх болон тагнуул, гамшиг гэх мэтэд ашиглахаар зорьж байгаа аж.
Эх сурвалж: CCTV