Германчуудын ноёрхол үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Германчуудын ноёрхол үргэлжлэх үү?

Германчуудын ноёрхол үргэлжлэх үү?

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадмын тав дахь өдөр буюу өнөөдөр Люж чарганы эмэгтэй ганцаарчилсан төрөл болж, медальтнууд тодорно. Энэхүү уралдаан Улаанбаатарын цагаар 18.30-с эхэлнэ. 


Өмнөх “Сочи-2018” олимпийн медалийн эзэд: алт Н.Гайзенбергер (Герман), мөнгө Т.Хюфнер (Герман), хүрэл Э.Хэмлин

Тэмцээний медалийн төлөө өрсөлдөх шилдэг тамирчид: Германы Н.Гайзенбергер, Т.Хюфнер, Д.Айтбергер, АНУ-ын Т.Хэмлин, Канадын А.Гоф

Одоогоос 4 жилийн өмнө люж чарганы төрөлд Германчууд бүтэн багаараа тэргүүлсэн. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон багийн буухиа уралдаануудад бүгдэнд нь аваргын алтан медаль хүртсэн. Ер нь Герман бүсгүйчүүд 1994 оны Лиллехаммерын олимпийн наадмаас хойш люж чарганы эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг өөр улсын тамирчдад алдаагүй байгаа. Энэ удаа ч гэсэн тэд энэхүү амжилтын буухиагаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой байна.

Урьдчилсан 2 гарааны дараа байдлаар хамгийн өндөр цагийн үзүүлэлттэй 5 тамирчны 3 нь Германы бүсгүйчүүд байна. Сочингийн олимпийн эмэгтэй ганцаарчилсан болон багийн буухиа уралдааны аварга Н.Гайзенбергер, Ванкуверын олимпийн аварга Т.Хюфнер нар шилдэг 5-д одоогийн байдлаар шалгараад байна. Тэдэнтэй хамт өнгөрсөн Сочигийн олимпийн хүрэл медальт АНУ-ын анхны люж чарганы медальт тамирчин Э.Хэмлин, ДАШТ-ний нэжгээд медальт Канадын А.Гоф болон Германы Д.Айтбергер нар медалийн төлөө өрсөлдөх магадлал өндөр байна. Эдгээр тамирчдаас мэдээж Германы тамирчид, ялангуяа Н.Гайзенбергер болон Т.Хюфнер нар аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх гол фаворитууд юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж