Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МАХН-ын дэд дарга С.Ганбаатар сонгуулийн сэтгэлгээнээсээ салаагүй яваа бололтой. Ард иргэдийн цалинг 5 сая болгох боломжтой талаар нэгэн хэвлэлд яриа өгчээ. Тэрбээр “Уул уурхайн баялгаа хулгайгүй болгоё. Ингэснээрээ дээд боловсролоо үнэгүй болгоё, орон сууцаа үнэгүй олгох бүрэн боломжтой. Цалинг таван сая болгоно. Монголчууд Норвегиос илүү баялагтай. Гэтэл тэр улс иргэдээ үнэгүй орон сууцаар хангаж, залуучуудаа дэмжиж байна. Монголд бол Оюутолгой, Тавантолгойн баялгаа гадныханд үнэгүй өгч, иргэдээ ядуу зүдүү, ажилгүй болгож байгааг харахаар сэтгэхүйн гажигтай хүн шиг харагдаад байна. Ийм байдлыг бид таслан зогсооно” гэжээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол цэрэг, бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг 1-3 жил цэрэгт татна. Ингэхдээ цалин 1-3 сая төгрөг байх боломжтой гэх тооцооллыг хэлсэн.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан, ялагдсан хоёрын яриа мөрөөдөл эсэх нь эргэлзээтэй гэж олон нийт дүгнэж байна.
Т. НОМИН