Ким Жон Ун Өмнөд Солонгост талархав

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Өмнөд Солонгост талархав

Ким Жон Ун Өмнөд Солонгост талархав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өвлийн олимпийн наадамд тамирчид болон төлөөлөгчдийг нь нөхөрсгөөр хүлээн авсанд Өмнөд Солонгост талархал илэрхийлж, цаашид хоёр орны харилцаанд дулаан уур амьсгал авчрах харилцан айлчлалыг тогтмолжуулахыг уриалжээ.

Пёнчанд түүхэн айлчлал хийсэн Хойд Солонгосын төлөөлөгчид эх орондоо буцсаны дараа Ким Жон Ун дээрх мэдэгдлийг хийжээ. Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Ким Жон Ун Өмнөд Солонгосын харилцаагаа сайжруулахаар хүчин чармайлт гаргаж буйд сэтгэл нь туйлаас их хөдөлсөн.

Хойд Солонгосын төлөөлөгчид тэр дундаа Ким Жон Уны дүү Ким Ё Жоны Өмнөд Солонгост хийсэн түүхэн айлчлал хоёр орны олон жил дайсагналцсан харилцааг эерүүлэхэд чухал алхам болсон тухай олон улсын хэвлэлүүд бичиж байгаа юм. Харин зарим шүүмжлэгчид Хойд Солонгос Пёнчаны өвлийн олимпийн үеэр суртал ухуулгаа тун зальтай, бас амжилттай явуулсан гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар  Ким Ё Жоныг эсэргүүцэгчид Өмнөд Солонгост жагсаал цуглаан зохион байгуулсан.

Ким Ё Жон Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор АНУ-ын хориг тавьсан албан тушаалтнуудын жагсаалтад багтсан юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж