Пёнчан 2018 өвлийн олимпийн XXIII наадам 17 хоногийн турш үргэлжлэн явагдана. Наадам эхлээд тав хоног болоход 17 багц медалийн эзэд тодорчээ. Харин цаг агаарын нөхцөл байдлаас болж зарим тэмцээний хуваарьт өөрчлөлт оржээ. Тэмцээний үеэр салхи ихтэй байгаагаас үүдэн биатлон, уулын цана, фрийстайл зэрэг төрлүүдэд багагүй хүндрэл гарчээ. Гэхдээ энэ бүгдийг чадварлаг даван туулж байгаа нь медалийн байрт шалгарсаар байгаа. Өчигдөр болсон фрийстайлын могул, биатлоны төрлийн тэмцээн болох үеэр салхитай байснаас тамирчдаас багагүй авьяас хүч, тэвчээрийг шаарджээ.
Мэдээж өвлийн спортыг сонирхогч хөгжөөн дэмжигчид бол хэдийнэ өөрсдийнхөө дүрд ордог. Харин энэ удаагийн наадмын онцгой хөгжөөн дэмжигчид бол Хойд Солонгосоос ирсэн бүсгүйчүүд юм. Тэд үнэхээр багийг яаж дэмжихийг харуулсаар байгаа. Мөн Европоос ирсэн хөгжөөн дэмжигчид хэдийн камерт өртөөд эхэлжээ.
Ингээд Пёнчан 2018 өвлийн олимпийн наадмын хөгжөөн дэмжигчдийг сонирхоцгооё.
Ч.БОЛ