Г.Тэмүүлэн: Бодлогын алдаагаа засах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн: Бодлогын алдаагаа засах хэрэгтэй

Г.Тэмүүлэн: Бодлогын алдаагаа засах хэрэгтэй

УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт сонссон юм. 

Ингээд Ерөнхий сайдад дараах асуулгыг тавьжээ. ҮҮНД: 

1.    Өнөөдрийн энэ асуудал эдийн засагт, гадаадын хөрөнгө оруулалтад, геологи, уул уурхайн салбарт ямар нөлөөлөл, сөрөг үр дагавар авчрахыг нь судалж үзсэн үү. 

  • Геологи салбар дээр суурилсан  уул уурхайн сайн бодлого гарч байж уул уурхайн салбар хөгжих учиртай. Геологи хайгуулын ажил багадаа 15-20 жилийн өмнө явж байж УУ хөгждөг. 
  • Гэтэл суурь болсон геологи хайгуулын ажлыг улсын хөрөнгөөр хангалттай хийх боломжгүй байгаа энэ салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байдаг.
  • Сүүлийн 7-8 жилийн статистикийг харахад жилдээ дундажаар 200-300 тэрбумыг хайгуулын ажилд зарцуулсан байна.  Хайгуулд зарцуулж байгаа мөнгө ихээнх нь тухайн улсдаа шингэдэг онцлогтой 
  • сүүлийн хэдэн жилийг хайгуулын ажлын тайлангаас харахад 15-20 хайгуулын талбайн нэг талбай л эдийн засгийн үр өгөөжтэй орд болж байна гэсэн статистик байна.

2.    36 тэрбумыг төсөвт цуглуулах гэж байгаад 300 тэрбүмын хайгуулын ажлыг багасгах вий гэдэг нэг айдас байгаад байна энэ тал дээр  ямар байр суурьтай байна вэ?

  • жилийн төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор 36 тэрбумын төлөө буруу шийдвэр гаргаж АМТХ өөрчлөлт оруулсан. Энэ асуудлыг анхнаас нь би 11 сард хэлж ярьж байсан. 
  • Геологи салбар гэдэг бол цэвэр эрсдэл дээр суурилсан салбар. Хөрөнгө оруулагч нар хөрөнгийн зах зээлийн харилцаанд орж байж эрсдлээ хуваадаг онцлогтой салбар 
  • Энэ шийдвэрт гадны ХО-тад шууд нөлөөлнө. 
  • Тэгэхээр энд төсвийн бодлого бус, орлогын бодлого бус, энэ салбарын бодлого явах ёстой.

3.    Сүүлд ашигт малталын тухай хуульд өөрчлөлт орж зөвхөн сонгон шалгаруулалтаар талбайн өгөхөөр шийдсэн.

  • гэтэл бидэнд гадаад дотоодын хөрөнгө оруулалтын бодиттойгоор татахаар эрдэсийн хурамтлалтай хэтийн  төлөв бүхий талбай хэр байгаа үүнээс улсын төсөвт бодиттой орох орлогыг нарийн тооцсон юм байна уу?

4.    Яам хөрөнгө оруулалт татна гээд л яриад байгаа боловч бодитой ажил хийгдэхгүй байна. Хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ямар ажил хийх гэж байна?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ард түмэнд эдийн засаг нь сайжирч, амьжиргаа дээшлээсэй гэсэн хүлээлт байна. Энэ хүлээлт өнөөдөр битгий талаар болоосой гэж би хүсэж байна. Хүссэн ч эс хүссэн доод тал нь дараагийн 10 жилд уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт голлох байр суурь эзэлнэ. Энэ Засгийн газрын эдийн засгийн гол бодлого уул уурхайн салбараас хамаарна. Гэвч бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажил хийсэнгүй. ТЗ холбоотой асуудлаар гаргасан шийдвэрийн гол зорилго нь зөв байж болно, гэхдээ арга замаа буруу сонговол үр дүнд хэзээ ч хүрэхгүй. Засгийн газрын арваннэгдүгээр сард ТЗ холбоотой гаргасан шийдвэр уул уурхайн салбарын үндэс болсон геологи салбараа татаж унагах вий дээ. Мөн хөрөнгийн зах зээлийг “үгүй” хийх аюултай шийдэл боллоо. Ийм нөхцөл байдал үүсэх нь гэдгийг арваннэгдүгээр сард анх оруулж ирэхэд хэлж байсан. Одоо харин бага дээр нь асуудалд нухацтай хандаж, засч залруулаасай гэж хүсч байна. Бид одоо гадаадын хөрөнгө оруулагчидтай хамааралтай асуудал дээрээ буруу бодлого баривал эргээд эдийн засаг дахиж сэхэл авахгүйгээр унана. Бид бүхэн ардчилал, зах зээлийн замаар 25, 26 жил замналаа. Одоо  алдаа онооноосоо суралцаж, засч залруулах шаардлага байна. 

Монгол Улсад татварын хэмжээ өндөр, лиценз олголт нь  ил тод бус, хууль эрх зүйн орчин тогтворгүй гэсэн шүүмжлэл байдаг. Мэргэжлийн хүмүүсийн үг, мэргэжлийн хүмүүсийн судалгаа үнэгүйдэж, бодлогын залгамж чанар, төрийн залгамж халаа гэдэг зүйл алга боллоо. Иймд бодлогын судалгааны бүтцийг бий болгох талаар анхаарч ажиллах хэрэгтэй байна. Уул уурхайн салбарт гарах бодлого шийдвэрүүд, төрийн зохицуулалтууд зөвхөн бодлогын судалгаанд үндэслэн гардаг байх ёстой. Төсөв, орлогын богино хугацааны бодлого биш, энэ салбарыг дэмжих бодлого хэрэгтэй байна. Зөв шийдвэр гаргадаг байхын төлөө бодлогын судалгааны бүтцийг бий болгоё,  Геологичид сүүлийн 7,8 жил ажилгүй сул зогсолт хийлээ.  Одоо төрийн бодлогоор геологи судалгааны ажлыг эрчимтэй хийх, хөрөнгө гаргах, геологи ажлыг сэргээх хэрэгтэй. 2010 онд Монгол Улсын геологи хайгуулын салбар жилдээ 300-400 сая ам.долларын ашиг олж байсан түүхтэй. 2013 онд энэ нь 0 хувь болсон. Геологийн салбар нь ядаж 10 жилээр түрүүлж хөгжих ёстойг энд онцолж хэлмээр байна. Уул уурхайн салбарын анхдагч, суурь хундаамыг бий болгогч нь геологи. Уул уурхай бол геологийн процесс. Геологийн ажлын үр дүнгийн үргэлжлэл байдаг. Бодлогын алдаагаа засч  залруулахыг Засгийн газраас хүсч байна” гэв. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж