Испанийн супер цомын эхний тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Испанийн супер цомын эхний тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Испанийн супер цомын тэмцээний эхний тоглолт “Реал Мадрид”-ын талбай болох “Сантьяго Бернабеу”-д болж, 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Испанийн хөлбөмбөгийн ертөнцийн гол төлөөлөл болсон “Реал Мадрид” болон “Барселона” багийн тоглолт эхнээсээ ширүүн уур амьсгал дор өрнөж, талбайн эзэд 13 минутад Франц довтлогч Бензамагийн дамжуулалтаар Месут Озил гоолдсоноор тоглолтыг тэргүүлж юм.  Харин зочдоос Вилья, Месси нар өөрсдийн ур чадварыг харуулсан гайхалтай гоолууд оруулснаар нэгдүгээр үеийг давамгайлж төгсгөжээ. Хоёрдугаар үеийн 54 дэх минутад “Реал”-ын Хаби Алонсо мөн л Бенземагийн дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлж чаджээ.

Дараагийн тоглолт 17-нд “Барса”-гийн “Кэмп Ноу” цэнгэлдэхэд болно. Айлын талбайд тэнцсэн “Барса”-гийн хувьд давуу талтай болж байна. 

"Реал" – "Барселона" – 2:2

Гоол:
Озил 13’ (1:0), Вилья 36’ (1:1), Месси 45’ (1:2), Хаби Алонсо 54’ (2:2)

"Реал": Касильяс, Серхио Рамос, Карвалью, Пепе, Марсело, Хаби Алонсо, Озил, Хедира (Кальехон 58), Ди Мария (Коэнтрау 54), Роналду, Бензема (Игуаин 81).

"Барселона": Вальдес, Абидаль, Дани Алвес, Адриано  (Пике, 61), Машерано, Иньеста, Кейта, Тиаго Алькантара (Хави 58), Месси, Вилья (Педро 73), Алексис Санчес.

Шар хуудас: Хедира 32, Алексис Санчес 55, Хаби Алонсо 78, Коэнтрау 90+1, Дани Алвес, 90+3.

Шүүгч: Тейксейра Витьенес (Испани).

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж