Нидерландын энэ цаг үеийн гүйлтийн тэшүүрийн шилдэг тамирчин 31 настай И.Вюст 3000 метрийн уралдаанд мөнгөн медаль хүртээд байсан бол өчигдөр болсон 1500 метрийн уралдаанд алтан медаль хүртлээ. Ингэснээр И.Вюст 1500 метрийн уралдаанд 4 олимп дарааллан медаль хүртэж байна. 2006 оны Туринд хүрэл, 2010 оны Ванкуверт алт, 2014 оны Сочид мөнгөн медаль хүртсэн бол 2018 оны Пёнчанаас алтан медаль хүртлээ.
Эмэгтэй 1500 метрийн уралдааны медалийн эзэд:
- И.Вюст (Нидерланд) – 1 мин 54.35 сек
- М.Такаги (Япон) – 1 мин 54.55 сек
- М.Лентсра (Нидерланд) – 1 мин 55.26 сек
И.Вюст Пёнчаны олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж байгаа бөгөөд Нидерландын олимпийн спортын түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн тамирчин болж байна. Тэгвэл мөнгөн медалийг хүртсэн М.Такаги гүйлтийн тэшүүрийн төрлөөр медаль хүртэж буй Японы анхны эмэгтэй тамирчин болж байгаа бол Азийн 3 дахь дахь эмэгтэй тамирчин болж байна. Ази тивээс гүйлтийн тэшүүрийн төрөлд БНСУ-ын тамирчин И Сан-хуа 500 метрийн уралдаанд Ванкувер болон Сочигийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан бол Хятадын Жан Хон 1000 метрийн уралдаанд Сочигийн олимпоос алтан медаль хүртэж байсан. Ази тивийн гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3 дахь медалийг тамирчин нь 31 настай Японы М.Такаги хүртэж байна.
Б.БЯМБАБАЯР