Цагаан сарын бөхийн тасалбарыг битүүнд борлуулна

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Цагаан сарын бөхийн тасалбарыг битүүнд борлуулна

Цагаан сарын бөхийн тасалбарыг битүүнд борлуулна

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Барилдааны тасалбарыг битүүнд буюу барилдааны болох өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Тасалбарын үнийн хувьд 25-35 мянган төгрөг байх ажээ.

Хоёрдугаар сарын 11-нд эхэлсэн сар шинийн баярт зорилсан цуврал барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр Манба дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан болж байгаа бол маргааш 12.00 цагаас өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаанаар үргэлжилнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж