Hilary Duff бие давхар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Hilary Duff бие давхар болжээ

Диснейн кино сувгаас жүжигчний замналаа эхлүүлсэн жүжигчин Хиллари Дафф анхны хүүхдээ тээж буй тухай таатай мэдээг фенүүддээ дуулгалаа. Өдгөө 23 настай жүжигчин бүсгүй болон түүний нөхөр, хоккейчин Майк Комри нар өнөөдөр тохиож буй хуримын ойгоороо энэ гайхалтай мэдээг зарлажээ.

Хосууд гэрлээд ганцхан жилийн нүүр үзэж буй ч гэр бүлдээ шинэ хүн угтаж авахаар шийдсэнд ойр дотныхон нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. Өмнө нь Хиллари хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч шинэ цомгийн ажилдаа орсон тул хэсэг хугацаанд азнахаар шийдсэн тухайгаа ярьж байсан юм.

Хиллари болон NHL-ийн “Питтсбург Пенгвинс” багийн од Майк нар өнгөрсөн оны наймдугаар сард Санта Барбарад тун ч романтик байдлаар хуримласан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж