Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургагч багштай болно

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургагч багштай болно

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургагч багштай болно

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтэстэй хамтран Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, иргэдэд анхны тусламж үзүүлэх, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш нартай хамтран ажиллаж байна.

Үүний хүрээнд дүүргийн харьяаны сургууль, цэцэрлэгийн багш нарыг хамруулсан ‘Сургагч багш’ бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын 18 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 27 байгууллагын нийт 45 багш, сурган хүмүүжүүлэгч нар хамрагдаж байгаа бөгөөд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл заах эрх бүхий “Сургагч багш” болох юм.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж