Хулгайн анчин арсланд бариулжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Хулгайн анчин арсланд бариулжээ

Хулгайн анчин арсланд бариулжээ

Өмнөд Африкийн Крюгер дархан цаазат газрын ойролцоо нэгэн хулгайч анчин арсланд бариулсан талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ. Зэрлэг амьтдад бариулсан  хөөрхий хулгайн анчны  толгойноос өөр юу ч үлдээгүй байсан гэнэ.

“Хулгайн анчин дархан цаазат газар хууль бусаар нэвтэрч, зэрлэг муурнуудыг ангуучилж яваад арслангийн сүрэгтэй тааралдаж, бариулсан бололтой” хэмээн Лимпоупоу мужийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Цагдаа нар одоогоор хохирогчийн хэн болохыг тогтоож амжаагүй байгаа юм байна. Арслангуудын “зоог барьсан” газраас урт буу, олон сум олдсон гэнэ. Өмнөд Африкийн Лимпоупоу мужид сүүлийн жилүүдэд арсланг хууль бусаар агнах нь эрс нэмэгдэж, хулгайн ан хүчрэгдэхээ больсон гэнэ.  Арслангийн эд эрхтнийг Африк, Азийн орнууд уламжлалт анагаах ухаанд эм дом хийхэд хэрэглэдэг учраас энэ төрлийн хулгайн буурахгүй байгаа ажээ.

Зэрлэг амьтдыг хамгаалах хандивын сан “Born Free Foundation”-ын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар арслангийн яс, эд эрхтэн зүүн өмнөд Азид одоо ч маш их эрэлттэй байгаа гэнэ. 2017 оны нэгдүгээр сард Лимпоупоу мужид арслангуудыг хордуулан, толгой, саврыг нь тасдаж авсан хэрэг гарч байжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж