Шүүх Ж.Батзанданг буруутгаж, Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Шүүх Ж.Батзанданг буруутгаж, Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

Шүүх Ж.Батзанданг буруутгаж, Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоотой мэдээлэл хийсэн нь өнгөрсөн оны дуулиануудын нэг байлаа. Тэрбээр сэтгүүлчдэд хандан ‘ТЕГ-ын дарга Б.Хурц бол С.Зориг болон ‘Эрдэнэт’ үйлдвэрийн хэрэгт холбоотой хүн. ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг ХХБ худалдаж авах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан гол хүн бол Б.Хурц. УИХ-ын гишүүд, олон бизнесмэнүүд Б.Хурц гэдэг хүнээс айдгийг би ойлгож байна. Гэхдээ алийн болгон айж амьдрах юм бэ’ гэж мэдэгдэл хийсэн бөгөөд үүний хариуд Б.Хурц түүнийг шүүхэд өгсөн байдаг.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ТЕГ-ын дарга асны гомдлыг өчигдөр /2018.02.13/ хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцыг гүтгэсэн, нэр алдрыг нь гутаасан гэсэн шийдэр гаргажээ. Тодруулбал, шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэлийн бага хурал зарлаж, нийгмийн сүлжээний цахим хуудсаар гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой гэж үзсэн байна.

 

шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг анх мэдээлэл тараасан арга замаараа уучлал гуйх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан гишүүн хэвлэлийн бага хурал зарлаж, нийгмийн сүлжээний цахим хуудсаар гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой гэж үзсэн байна. 

Шүүхийн энэ шийдвэрийн хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгүй байна гэнэ” хэмээн өөрийн цахим хуудсаараа жиргэж, давж заалдахаа илэрхийлээд байгаа.

Б.Хурцыг тойрсон шүүх, цагдаагийн асуудал үүгээр дуусахгүй бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд нэр хүндэд халдсан асуудлаар Б.Хурцын нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. ‘Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Л.Болд Хойд Солонгостой хууль бус зэвсгийн наймаа хийж, үүнээс нь болж хоёр хүн цаазлагдсан’ гэх мэдээллийг Б.Хурц Байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдсэн юм. Гэвч хуулийнхан Б.Хурцын нэрийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийн зүгээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр хүндэд халдсан гэх асуудлаар шүүхэд бас  нэхэмжлэл гаргасан ч мөн л оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна гэсэн хариуг хуулийнхан өгчээ. Иймд УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нарын өмгөөлөгчөөс тавьсан хүсэлтийг дагуу  Б.Хурцыг эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. 

ТЕГ-ын дарга Б.Хурцыг Өмнөд Солонгос улсад суух Элчин сайдаар томилох асуудал одоо ч эцэслэгдээгүй. Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэрийг гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д оруулж батлуулсан боловч Ерөнхийлөгч дараа нь  итгэмжлэх жуух бичгийг нь өгөхөө түр хойшлуулсан талаараа мэдэгдэж байсан. Гэвч түүнийг БНСУ-д байгаа гэсэн мэдээллийг улс төрийн хүрээнийхэн өгч байна.

 

 

 

 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж