Трампын бэрд цагаан нунтаг бүхий илгээмж явуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Трампын бэрд цагаан нунтаг бүхий илгээмж явуулжээ

Трампын бэрд цагаан нунтаг бүхий илгээмж явуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бэр Ванесса Трамп цагаан нунтаг бүхий илгээмж хүлээж авсны дараа эмнэлэгт хэвтжээ. Трампын хүүд хаягласан илгээмжийг задалсны дараа Ванесса дотор нь эвгүйрч, найтаалгаж эхэлсэн тул 911 дууджээ. Цагаан нунтгийг шинжилгээнд явуулахад хүний эрүүл мэнд, амь насанд аюултай бодис биш гэдэг дүгнэлт гарчээ. Ванесса Трампын эрүүл мэндэд одоогоор ямар нэгэн сөрөг өөрчлөлт ороогүй ч Манхэттен дэх тэдний харшид ариутгал хийсэн гэнэ.  Энэ хэргийг Нью Йоркийн цагдаагийн газрын мөрдөгчид болон АНУ-ын тусгай албаны ажилтнууд мөрдөн шалгаж байгаа ажээ.

2016 оны гуравдугаар сард Дональд Трампын хөвгүүдэд хаягласан захидлаас цагаан нунтаг гарч ирсэн хэргийг цагдаа, Холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгаж байсан юм. Тухайн үед захидлаар илгээсэн цагаан нунтаг дээрхийн адил хүний эрүүл мэндэд аюултай биш болохыг тогтоожээ.

2016 онд Дональд Трампын сонгуулийн штаб болж байсан Трамп цамхагт мөн цагаан нунтаг бүхий илгээмж хоёр удаа ирж байсан гэнэ.

Захидал, илгээмжээр аюултай, хортой бодис илгээсэн хэрэг 2001 оноос гарсан бөгөөд хууль тогтоогч, сэтгүүлч мэргэжилтэй таван хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж