Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаантай

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаантай

Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаантай

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан өнгөрөгч бямба гаригаас эхэлсэн. Хамгийн түрүүнд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болсон билээ. 

Өнөөдөр Бөхийн өргөөнд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаантай. Маргааш Өсвөр болон Нийтийн монгол шандастаны барилдаан болно. Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагт Бөхийн өргөөнд эхэлнэ.

Өчигдөр Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн сар шинийн барилдаанд 384 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, ‘Алдар’ спорт хороо, ‘Ховд’ дэвжээний бөх, сумын заан Б.Сосорбарам түрүүлж, Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул у.н Д.Шижээгийн ач хүү, ‘Бөхбилэгт’ дэвжээний бөх, сумын заан Э.Амартүвшин үзүүрлэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, ‘Таван хан’ дэвжээний бөх, сумын заан Б.Очирхуяг шөвгөрлөө.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж