Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэнд боллоо. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч өрсөлдсөнөөс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гаригт таван бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг шагналт VII байр эзлэв.
Японы баг тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж амжилтаар тэргүүлсэн бол БНСУ (2+4+2), Франц (2+1+6) удаалжээ.