Олон нийтийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг өрнүүлж, амтай болгоны ярианы сэдэв болоод буй үнэтэй цагаан идээ ялангуяа шимийн архи, ааруул зэрэг бүтээгдэхүүнүүд “Хэтэрхий үнэтэй байна” гэсэн шүүмжлэлд өртөөд байгаагийн зэрэгцээ “Улам үнээ нэмж гадны бүтээгдэхүүнтэй өрсөлдөөрэй ” гэсэн ерөөлийн хооронд сошиал идэвхитэй хэрэглэгчдийг хувааж байв.
“Шигүдэри” брэндийн үйлдвэрлэгч “ГУМ” ХХК-ийн хуудсаар дамжуулан дээрх байр суурьт тайлбар авснаа хүргэе.
Шимийн архи гэхэд үнэтэй байна, тийм биш гэж үү?
Зарим иргэдийн санал, асуулт | Үйлдвэрлэгчийн тайлбар |
Гадны импортын архи, дарсны бүтээгдэхүүнийг худалдан авсан дээр | Монголын уламжлалт хэрэглээгээ сурталчлан таниулах, ёслол хүндэтгэлийн дээд болгон сонгох нь зүйтэй. |
Цагаан архиа сонгосон дээр | Согтууран хөлчүүрэх зорилгоор бус хүндэтгэл, бэлгэдэл, уламжлалын зориулалтаар зочлон хүндлэх дайлахад мөн ардын анагаах аргад зориулан сонгох |
Зүүнхараагийн 96% цэвэр спирт 500мл нь 40 000 төгрөгөөр зарагдаж буй зах зээлийн үнэ ханш байна. | 1,5 литр 100% цэвэр сүүн сархадны 84000 төгрөг буюу 500 мл нь 26 000 төгрөг байна |
Шил савандаа хамаг үнэ нь шингэж өндөр болоход нөлөөлсөн байна. | Санхүүгийн зардал үүнд хүү, хөрөнгө оруулалтын эргэн төлөлт, үйл ажиллагааны тогтмол болон тогтмол бус зардал зэрэг эдийн засгийн хамааралтай зардлаас гадна хэрэглэгчийн гарт хүргэх зардал шингэсэн нь үнэд нөлөөлсөн |
Сөжүтэй өрсөлдөж чадахгүй | Монгол уламжлалыг стандартжуулснаараа өрсөлдөх бус ялгарах боломжтой |
Монголчууд худалдан авч өргөн хэрэглээ болж чадахгүй | Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал одоогоор бүрдээгүй байна. Энэ тал дээр ажиллаж байгаа |
Ямар сувс гэхээр ийм үнэтэй байдаг байна. | Бүтээгдэхүүний түүхий эд нь цэвэр бэлчээрийн үнээний сүү бөгөөд түүнийг нэрэхэд 15 хоног зарцуулдаг нарийн үйлдвэрлэлийн технологи шаардагддаг. |
Тэгвэл яагаад заавал үйлдвэрийн шимийн архи худалдан авах ёстой гэж?
Шимийн архи хийх уламжлалт арга ухааныг үйлдвэрлэлийн горим шилжүүлсэн бүтээгдэхүүнийг худалдан авснаар дан ганц бүтээгдэхүүн бус бусад үнэ цэнийг худалдан авч байгааг нэмж тайлбарлалаа.
Тогтмол нэг амт, үнэртэй байх стандарт, чанар
Исгэлтийн явцад үүсдэг хорт нэгдлүүдээс хүний бие махбодид сөрөг нөлөөтэй бодисыг нэрэлтийн процессын үед температурын маш нарийн горимоор ялгаж авсан органик, цэвэр охь
Шүүлтийн өндөр технологи ашиглаж уураг болон тосны тунадасаас салгасан.
Удаан хадгалах боломжтой, цуглуулга болгох
Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх
Шимийн архины төрлийг нэмэгдүүлэх, баяжуулах боломж
Монгол хүний бие махбодид нэн зохицсон хатуулаг багатай ундааны хэрэглээний соёл дэлгэрүүлэх
Өв уламжлалаа хадгалж үлдээх
Ёслол хүндэтгэлийн ундаа хэрэглэх соёл түгэн дэлгэрүүлэх
Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хувь нэмрээ оруулах
Экспортын бүтээгдэхүүн болох боломж
Бусад улс үндэстэнд байхгүй Монгол үндэстний илэрхийлэл болох зэрэг үнэ цэнийг давхар худалдан авч байгааг уламжилж өгөхийг хүслээ.
Би хувьдаа аль эрт захисан, базынхаа эмгэн ээжийн тогооны нэрмэлийг хэрэглэнэ /задгай захын юу нь мэдэгдэхгүй холион сувс биш шүү хө/ гэхдээ “Шигүдэри” сүүн сархаднаас сар шинийн ширээнээ залж, бүтээлч монголчуудынхаа алсын харааг ерөөх гэж нэгийг, зорьж очих аавдаа шүүдэр цуглуулах дайтай хөдөлмөрийг, хүндэтгэл юутай хослуулж нэгийг, арлын оронд сурч буй ахдаа эрдэмд шамдан буй журмын харь нөхөддөө бахархалт уламжлалаа гайхуулаг гэж нэгийг захиж авлаа. Хот дотор хүргэлттэй юм. Ганц нэрмэл биш сүүн сархад гэдгийн агуулга дор оршиж буй хэмжээлшгүй их үнэ цэнийг худалдан авах сонголт л юм даа. Бэлтэй бөгөөд сэтгэлтэй хүн авдаг л эд байна. Бид мэтийн бэнчин нимгэн тэгээд ч хөдөөтэй хүнд бол бэлгэдэл хүндлэлээ илэрхийлэх гэж өргөж баймаар нүнжиг санагдав.
Тайлбарыг хүргүүллээ. Эрхэм мэргэн таны сонголтын асуудал үлдэж байна.
Н.Батсайхан