Ньюс хөтөч: Тэргүүн хамба Д.Чойжамц нохой жилийн айлдвар айлдана

Хуучирсан мэдээ: 2018.02.13-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Тэргүүн хамба Д.Чойжамц нохой жилийн айлдвар айлдана

Ньюс хөтөч: Тэргүүн хамба Д.Чойжамц нохой жилийн айлдвар айлдана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1925.02.13 Биеийн хүчээ үнэлэгчдийн дүрэм батлав. Ингэснээр Монгол Улсад хөдөлмөрийн анхны хуулийн үндэс бүрэлдэн тогтож, тэр дүрэм нь биеийн хүчээ үнэлж амьдрах хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах болов.

1946.02.13 БНМАУ Дундад иргэн улс /Хятад/-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Улсын баяр наадмын комисс Шадар сайдын өрөөнд хуралдана.

11.00

  • УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Төрийн ордны ‘В’ танхимд тайлангийн хурал хийж, Б.Хурцын асуудал, Хүн амын орлогын албан татвар, Ахмадын орон сууц болон түрээсийн орон сууцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

12.00

  • Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц Гандантэгчэнлин хийдэд Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар, мэндчилгээ айлдана.
  • Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00

  • "Хүрхрээ үндэсний лиг"-ийн аварга "Эрчим" клуб Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод БНАСАУ-ын "Хуапул" багтай өрсөлдөх гэж байна. Тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр НЗДТГ-ын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий мэргэжилтэн Б.Төгслхам, Нийслэлийн Тээврийн газрын удирдлагуудтай хамтран нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзан тээврийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох уулзалт хийнэ.

17.00

МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Silk road’ буюу ‘Торгоны зам’ шагнал гардуулах ёслол МҮХАҮТ-ын Их танхимд болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж