Шанхай хотод энэ сарын 7-нд буюу өчигдөр Цагаан сарын баярт зориулсан “Арслангийн хааны ноёрхол” нэртэй нэгэн сонирхолтой арга хэмжээ нээлтээ хийжээ. Энэ хүрээнд Хятадын Хонконг, Гуанжоу, Шэньжэнь хотоос бүжигчид Шанхайг зорин ирж, 20 хоногийн турш өөрсдийнхөө эрдэм, авьяасыг арслангийн бүжгээр гайхуулах аж.
Сонирхуулахад, арслангийн бүжиг нь Хятадын ардын урлагийн нэг бөгөөд арслан нь эр зоригийн бэлгэдэл болдог. Хятадууд ихэвчлэн баяр наадмын үеэр тус бүжгийг хийдэг нь аз жаргалыг урин дуудаж, гуниг зовлонг үлдэн хөөх утга агуулгатай гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ