Алдарт тамирчин И.Вюст Пёнчаны “шар” медалийг хүртэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Алдарт тамирчин И.Вюст Пёнчаны “шар” медалийг хүртэж чадах уу?

Алдарт тамирчин И.Вюст Пёнчаны “шар” медалийг хүртэж чадах уу?

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадмын медалийн эзэд тодорсоор байна. Наадмын гурав дахь өдөр буюу өнөөдөр гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1500 м-н уралдаан болж, ялагчид тодорно. Тэмцээний өмнөх таамаглалыг хүргэе. 


Гүйлтийн тэшүүрийн төрөлд Нидерланд, Германы тамирчид хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Эмэгтэй 1500 метрийн уралдаанд сүүлийн 2 олимпийн наадмын аваргын алтан медалийг Нидерланд бүсгүйчүүд хүртсэн. Иймд Пёнчаны олимпийн наадмын 1500 м-н эмэгтэй төрөлд Нидерландын бүсгүйчүүд медалийн төлөөх гол өрсөлдөгчид юм. Энэ удаагийн уралдаанд Нидерландыг төлөөлөх гурван бүсгүй бол гурвуулаа олимпийн медальт шилдэг тамирчид. Тэр дундаа алдарт тамирчин И.Вюст дөрөв дэх олимпдоо өрсөлдөх гэж байгаа нь тун сонирхолтой. Өдгөө 31 настай И.Вюст Пёнчаны олимпоос 3000 м-н төрөлд аль хэдийн медаль хүртээд байгаа. Медаль хүртсэнийхээ дараа алтан медаль авч чадаагүйдээ сэтгэл гонсгор байгаа гэдгээ илэрхийлсэн. Ийм түүний дотор Пёнчаны “шар” медаль зүүдлэгдэж байгаа бололтой. 

И.Вюсттэй медалийн төлөө өрсөлдөх дараагийн тамирчин бол нутаг нэгт тамирчин М.Ленстра юм. Мөн 500 метрийн уралдаанд И Сан-хуагийн адилаар гол фаворитаар нэрлэгдээд буй Японы Нао Кодаира, Михо Такаги нар медалийн төлөө өрсөлдөөнд нэрлэгдэж байна.

  • Өмнөх “Сочи-2014” олимпийн наадмын медалийн эзэд: алт Йорин тер Морс, мөнгө Ирен Вюст, хүрэл Лотте ван Бек
  • Медалийн төлөөх гол өрсөлдөгчид тамирчид: Нидерландын И.Вюст, М.Ленстра, Японы Нао Кодаира, Михо Такаги

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж