Баянгол дүүргийн 11-р хороо буюу Эх нялхсын эрүүл мэндийн төвийн баруун талд байрлах хогийн цэгт өлгийтэй хүүхдээ хаясан гэх дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт иржээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст /2018.02.08/-ны өдрийн 15 цагийн орчимд нярай хүүхдээ хаясан хэрэг гарсан байна. Үүний дагуу мөрдөн байцаагчид хэргийн газар үзлэг хийхэд 3200 кг 52 см өндөртэй, нэг хоногтой нярай байсан аж.
Цагдаагийн алба хаагчид хүүхдийн эхийг эрэн сурвалжлан илрүүлжээ. Хүүгийн эх нь 22 настай А гэгч бөгөөд одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Харин нярай эсэн мэнд ЭХЭМҮТ-д эмчлүүлж аж.
Э.Ариун