2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 418,822 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байлаа. Үүнээс ‘Тавантолгой’ (TTL+6.14%) болон ‘Ариг Гал’ (EER+5.45%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Монгол Шилтгээн’ (MSH-14.09%) болон ‘Ноёт Хайрхан’ (NIE-11.54%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,163.66 нэгж болж 0.06 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,515,107,980,339 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ