Жейми Андерсон эхний оролдлогоороо олимпийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Жейми Андерсон эхний оролдлогоороо олимпийн аварга боллоо

Жейми Андерсон эхний оролдлогоороо олимпийн аварга боллоо

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын соубордын төрөл сонирхолтой үргэлжилж байна. Ингээд өнөөдөр болсон тэмцээний мэдээллийг хүргэе. 


Өчигдөр эрэгтэйчүүдийн Сноубордын Слоупстайл төрөлд 17 настай нэгдсэн улсын тамирчин Рэдмон Жерард түрүүлэн янкууд энэ төрөлд дархан гэдгээ баталсан бол саяхан Пёнчаны задгай Финикс Паркад Сноубордын Слоупстайлын эмэгтэйчүүдийн урьдчилсан шат болон финалын уралдаан болж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Сочигийн олимпоос эхлэн Сноубордын Слоупстайл төрөл багтах болж анхны эмэгтэй олимпийн аваргад тодорч байсан эксрим спортын X-Games тэмцээний зургаан удаагийн аварга АНУ-ын тамирчин Жейми Андерсон Пёнчанд дахин шилдэг гэдгээ батлан финалд эхний оролдлогтоо 83 оноо авснаар олимпийн хошой аварга гэж дуудуулахаар боллоо. Тэгвэл финалын 2 дахь оролдлогоо гүйцэтгэн шүүгчдээс 76.33 оноо авсан Слоупстайлын 2017 оны дэлхийн аварга Канадын Лаури Блоун мөнгөн медаль хүртсэн бол Сочид энэ төрөлд мөнгөн медаль авч байсан 2011 оны дэлхийн аварга Финляндын Энни Рукаярви хүрэл медаль дээр буув.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж