ОХУ-ын үндэстнүүдийн хүүхдийн уран зохиолын цуглуулга хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын үндэстнүүдийн хүүхдийн уран зохиолын цуглуулга хэвлэгдлээ

ОХУ-ын үндэстнүүдийн хүүхдийн уран зохиолын цуглуулга хэвлэгдлээ

ОХУ-д амьдран суугч үндэстнүүдийн хүүхдийн уран зохиолын цуглуулга хэвлэгдсэн байна. Энэ цуглуулгад 201 зохиолчийн 870 гаруй бүтээл багтсан байна. Эдгээр бүтээлийг 55 хэлнээс орос руу орчуулжээ. Уран зохиолыг дэмжих хорооны ээлжит хуралдааны үеэр номын дээжийг гардуулсан байна. Хуралдаан өнгөрсөн Баасан гаригт /2018.02.09/ болжээ.

Тус хорооноос өмнө нь олон үндэсний яруу найргийн цуглуулгыг гаргасан бөгөөд хүүхдийн уран зохиолын цуглуулга нь хоёр дахь нь юм.

Хүүхдийн уран зохилын цуглуулгын редактораар ажилласан Алена Каримовагийн хэлснээр энэ номыг бүтээхэд зохиол, орчуулагч, дизайнер гээд 1000 гаруй хүн оролцжээ. “Олон үндэстний хүмүүс оршин суудаг Орос орны уран зохилын сан хөмрөг ямар баялаг, арвин болохыг та бүхэн төсөөлөх л үгүй” хэмээн Алена Каримова хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж