ОХУ-ын валютын нөөц 432,7 тэрбум ам.доллар

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын валютын нөөц 432,7 тэрбум ам.доллар

ОХУ-ын валютын нөөц 432,7 тэрбум ам.доллар

Дотоод зах зээлээс олсон болон өмнө өгсөн валютын зээлийн буцаалт нь энэ оны нэгдүгээр сард гадаад валютын нөөц 11,7 тэрбум ам.доллар болоход нөлөөллөө хэмээн ОХУ-ын Төв банк өнгөрсөн Баасан гаригт /2018.02.09/ мэдээллээ.

Энэ нь 2018 оны нэгдүгээр сард гадаад валютын нөөц 3,5 хувиар буюу 15 тэрбум ам.доллараар өссөн гэсэн үг юм. Ингэснээр хоёрдугаар сарын 1 гэхэд ОХУ-ын гадаад валютын нөөц 447,735 тэрбум ам.долларт хүрч байгаа юм.

Өнгөрсөн 2017 оны хувьд ОХУ-ын валютын нөөц 14,6 хувиар өсч 432,7 тэрбум ам.доллар болсон юм. 2008 оны наймдугаар сард ОХУ-ын валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 598 тэрбум ам.доллар хүрч байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж