Хувын аж ахуйг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай албан ёсны цахим хуудсандаа мэдээлжээ.
Энэхүү баримт бичиг нь 2025 он хүртэлх хугацааг хамарч байгаа юм. Стратегийн баримт бичигт зааснаар энэ салбарт хоршоодын аж ахуйг хөгжүүлэх, төрийн зохицуулалтыг хийх бөгөөд хувыг экспортод гаргах, мөн аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох зэрэг зүйлсийг тусгажээ. Хувын аж ахуйг юун түрүүн Калининград мужид хөгжүүлэх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ