Jessica Alba охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Jessica Alba охинтой болжээ

Хоёр дахь үрээ тэсэн ядан хүлээж байсан Холливудын жүжигчин Жессика Алба, Кэш Уоррен нар охинтой болжээ. Жүжигчин бүсгүй эсэн мэнд амаржиж, охинтой болсон бөгөөд хорвоод мэндлээд удаагүй бяцхан гүнждээ Haven Garner Warren гэх нэр хайрласан тухайгаа бямба гаригт Facebook хуудсаараа дамжуулан фенүүддээ дуулгажээ. Тэрбээр “Охин маань бямба гаригт төрсөн. 3,2 кг жинтэй, 48 см урт. Эрүүл саруул бас аз жаргалтай. Гэр бүлд маань шинэ хүн мэндэлсэнд “том эгч” болсон Honor охин маань маш их баяртай байгаа” хэмээн бичжээ.

Жессика, Кэш нарын том охин Honor өдгөө гурван настай билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж