“Эзэндээ ээлтэй, урт настай бүтээл урлахыг хичээдэг”

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

“Эзэндээ ээлтэй, урт настай бүтээл урлахыг хичээдэг”

“Эзэндээ ээлтэй, урт настай бүтээл урлахыг хичээдэг”

Сар шинийн баяр угтаад “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа “Уран Пүүжээ” нэрээр олны дунд танилболсон уран дархан Д.Пүрэвсүрэнгийн урланг зорин очсон юм. Монгол түмний баяр цагаан сар, үндэсний их баярнаадмын үеэр дархчууд маань ажил ихтэй байдаг нь аргагүй л үнэн юм. Урлангийнх нь үүдэнд эрхэм дархантайуулзахаар хол, ойроос зорин ирсэн хүн цөөнгүй. Бид ч бас түүнийг хүлээх зуур нэг л зүйлийг анзаарч суув. Түүнтэйуулзсан хүн бүр сэтгэл өөдрөг, нүүр дүүрэн инээмсэглэлтэй гарч ирэх нь бахдам санагдах.

“Уран Пүүжээ” буюу Д.Пүрэвсүрэнгийн урланд саатаж, “Цагаан сарын баяр”, уран дархчуудын дэг жаяг, монгол өв уламжлалын тухай хөөрөлдөв.

УРАН ПҮҮЖЭЭГ ТОДОТГОХ ЗҮҮЛТ ҮГ

Дархан Д.Пүрэвсүрэнгийн урлан үнэхээр өвөрмөц юм. Түүний ур ухаан, сэтгэл шингэсэн бүтээлүүд “Хөөрөг” дэлгүүртээ төвлөрдөг аж. Урлангийнх нь үүдээр орвол ур хийцээрээ нүдэнд туссан олон төрлийн үнэт хөөрөг, үйлчинбүсгүйчүүдийн сэтгэл шингээн урласан хөөрөгний даалин, бага, дунд, их гарын мөнгөн аяганууд шилэн хоргонд нүдбаясгаж, сэтгэл сэргээнэ. Дотогш орвол урлангийнхаа үүдэнд бурхдын хөрөг зургийг залжээ.

Д.Пүрэвсүрэн гуай ойрын өдрүүдэд гэрээ “мартсан” хүн шиг ажилдаа илүү төвлөрч байгаагаа дуулгаж байсан. “Өглөө гараад, шөнө харьж байгаа болохоор хүүхдүүдтэйгээ ч тухтай уулзаж амжихгүй явна. Харин саяхан охин минь ажил дээр ирээд надтай уулзсан” гээд инээж суув.

Монголчууд бид эртнээс “Дархан хүн бурхан ухаантай” хэмээн хүндэтгэн дээдэлж ирсэн. Тэр хэрээр уран дархчуудыгзорин ирж, захиалгаар гоёл чимэглэл хийлгэх нь их байдаг. Өнөө цагт энэ үнэлэмж бүр ч их эрэлт хэрэгцээтэй болсонмэт. Түүний урлангийн үүдэнд өв уламжилж ирсэн бүтээлийн түүх, учир утга билэгдлийг нь асууж, зөвлөгөө авахаарирсэн хүн цөөнгүй. Мөн авах гэж буй эд хэрэглэл, хөөрөг, гаансныхаа хийц загвар, үнэ цэнийг асууж тодруулахаарирсэн ч хүн олон харагдана.

Монгол дархчуудын бүтээлийг хүндлэн дээ­дэл­дэг энэ эрхэм Архангай аймгийн Цэцэрлэг хот, Булган уулын энгэрттөрж өсчээ. Тэрээр 16 наснаасаа алх, дөшний дуутай нөхөрлөж, урлахуйн үйлд шамджээ. Орчин цагт түүнийгавьяасаа хөгжүүлж яваа нэгэн гэж хэлж бас болох. Олны дунд “Уран Пүүжээ” хэмээн нэрлэгдсэн энэ эрхэмтэйхөөрөлдөж суухад ажилч хичээнгүй зантай, ёс журмаа хүндэтгэдэг, бусдын эрдэм чадварыг хүндэлдэг, билигавъяастай хүн юм. Олон сайхан бүтээлийг нь эдэлж, хэрэглэж буй хүмүүс түүнийг “Дархан хүний бурхан ухааншингэсэн ховор сайхан бүтээлүүд түүний гараас төрсөн байдаг. “Уран Пүүжээ” удам дамжсан сайн дархан” хэмээнтовчхон тодорхойлдог.

ЦАГААН САР ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛСЭН БАХДАМ САЙХАН БАЯР

–За, таны ажил, алба тавлаг сайхан уу?. Сар шиний баяр дөхөөд дархчууд маань ажил ихтэй байна уу?

–Тавтай сайхаан. Та бүгдийн ажил үйлс тавлаг сайхан уу?. Дархчууд цагаан сар, наадам хоёроор л нэлээдачаалалтай байдаг. Ялангуяа, цагаан сар бол монгол түмний бахархал болсон сайхан баяр. Монголчууд бид ахмадбуурлуудаа хүндэтгэн дээдэлж, эрдэнийн чулуун хөөрөг зөрүүлж, амар мэндээ мэдэлцдэг. Сүүлийн жилүүдэдүндэсний дээл хувцас, малгай, бүс, эдлэл хэрэглэлээр гоёх хүмүүс олон болж. Тэр хэрээр дархчууд бид ажил ихтэйбайдаг…гэв.

Бидний яриа сар шинийн өнгөөр ийнхүү эхлэв. Жилийн дөрвөн улиралд, уран дархчуудын ажил адилхан ундарчбайдаг ч хамгийн их ачаалалтай үе нь цагаан сараар таардаг гэж байв. Хот, хөдөө гэлтгүй холын Америк, Канадаасхүртэл хөөрөг хийлгэх захиалга ирдэг. Монгол туурагтан ахан дүүсээс “Сар шинээр гоёх сайхан дээл, хувцас хийжөгөөч. Хөөрөг, даалин урлаж өгөөч” гэсэн хүсэлт цөөнгүй ирдэг гэж байв. Тэрээр “Дэлхийн өнцөг булан бүрт байгаамонголчууд маань цагаан сарын баярыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Тэр хэрээр нутаг, усны ах дүүстээсайхан хөөрөг захидаг хүмүүс олон болсон байна. Мөн сар шинийн баяраар ээж, аавдаа зориулаад мөнгөн аягаурлаад өгөөч гэсэн хүсэлт бас их ирдэг. Мөн монголчууд маань үндэсний дээл хувцасаа өмсөхдөө малгай, бүснийгоёл, дээлийн товчноос эхлээд монгол билэгдлийг шингээж урласан эд хэрэглэл өмсч хэрэг­лэхийг эрхэм­лэдэгболж. Энэ бүхний ард дархчууд маань хүний сэтгэлд хүрсэн бүтээл урлах гэж нүдээ чилээж, гараа цуцтал ажилладагдаа” гэв.

АЛХ ДӨШТЭЙ НӨХӨРЛҮҮЛСЭН БАГШ МИНЬ АЛДАРТ УЯАЧ Г.ГАНХҮҮ

Д.Пүрэвсүрэнгийн уран дархны үйлд шамдсан түүх бас их сонирхолтой. Тэрээр өөрийн авьяас, чадвараа алхдөштэй анх нөхөрлүүлсэн багштайгаа холбож ярих нь шавийн эрдэм багшаас эхтэй гэдгийг илтгэх мэт. Багш нь түүндхүнтэй хөөрөг зөрүүлж мэндлэхээс эхлээд уран дархны дэг жаяг, монгол ёс уламжлал, өв соёлоос үнэлж баршгүйихийг зааж сургажээ.

Уран дархчуудын үйлд түүнийг Монгол Улсын начин, улсын алдарт уяач Г.Ганхүү багш хөтөлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ.

Багшийнхаа энэ эрдмийг тэрээр одоо ч ажил, амьдралдаа эрхэмлэн дээдэлж, дагаж явдагаа хэлэв. Мөн үр хүүхэд, шавь нартаа хэлж зааж сургаж явдаг гэж байв. Уран дархчуудын урлахуйн ухаанд түүнийг Монгол Улсын начин, улсын алдарт уяач Г.Ганхүү багш хөтөлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Тэрээр “Би 16 настайдаабагшдаа анх шавь орж, урлаж бүтээхийн их үйлд шамдсан билээ. Багш маань их уран хүн. Монгол соёлоос гурвансайхан өв тээж яваа хүн. Анх багштайгаа уулзаж байхад монгол бөхийн хүндлэл, ёс жудаг, эрэмбэ сайхан санагддагбайлаа. Энэ хүний шавь болж, эрдэм мэдлэгээс нь сурч авсандаа бахархдаг. Монгол дархны урлахуйн үйлсонирхолтой, сайхан. Мэргэжлийн дархчууд шавь сургалтаар хойч үеэ бэлтгэж ирсэн. Багш бидэнд “Хүнд нүнжигтэйсайхан зүйл урлаж өгч бай” гэж ямагт захина. Тэр хэрээр бидэнд уран дархны өв соёл, ёс жудаг, дэг жаягаас заажсургасан. Би дархны урлалд шимтэж, хөдөлмөрийн амт шимийг тэр л үеэс мэдэрсэн болохоор хүүхэд насаа дурсахдуртай. Багш маань “Манай шавиар хийлгэх зүйл байвал хийлгээрэй” гээд “Урт цагаан”-ы дархчуудад хэлнэ. Дархчуудч “Алив Пүүжээ үүнийг ингэж хийгээрэй, тэрийг тэгж давтаарай” гэнэ. Тэр хэрээр ажлын ачаалал дааж, олны үгэндурамшиж, юм хийж бүтээх их хүсэлд хөтлөгддөг байлаа. Өдгөө багшийнхаа зааж, сургасан бүхнээр л монголдархчуудын эгнээнд монгол өв соёлоо хүндэтгэн дээдэлж явна даа. Дархан хүний ур хийцийг олон зүйлээс харжшинждэг. Тэр дундаа мөнгөн эдлэл яаж давтахаас нь эхэлж шинжинэ. Би багшийнхаа дэргэд аяганы мөнгөн доторгурван жил давтсан” хэмээв.

НУТГИЙН ЗОН ОЛОН МИНИЙ ӨВӨӨГ “ГАНГАН ЛХАГВАСҮРЭН” ГЭДЭГ БАЙВ

Удам дамжсан уран дархчуудын авьяас билгийг өвөлж төрнө гэдэг ховорхон боломж. Тиймээс “Уран Пүүжээ”-гийн дархан удмын талаар асуувал “Миний өвөө нутаг хошуундаа алдартай, уран хүн байсан. Нутгийн зон олон өвөөг минь“Ганган Лхагвасүрэн” гэж ихэд хүндэлнэ. Эрдэм номтой, цэвэрч нямбай хүн байсан. Өвөө, аавын минь эдэлжхэрэглэж ирсэн хөөрөг одоо надад байдаг. Аав минь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Л.Дашвандан гэж хүнбайв. Мөн л эд мэддэг, бурхан ухаантай хүн байсан. Эдийн соёлтой, аливаад хариуцлагатай ханддаг. Ямар ч ажлын эв дүйг олоод хийчихдэг байсан. Аавын минь 1-10 дугаар анги хүртлээ бичсэн дэвтэр одоо ч надад хадгалаастайбайдаг. Уран гоё бичдэг, нягт нямбай хүн байлаа. Ажилч хичээнгүй хүн болохоор бидний хийсэн зүйлийг хараад ихголдог, дотроос минь их хурцалж өгдөг байлаа. Миний ээжийг Ч.Тогоохүү гэдэг. Монголын сор болсон урандархчуудын дунд гоёл чимэглэгчээр олон жил ажилласан. Хүүхэд байхдаа ээжийнхээ ажил дээр очоод урчуудынхийж байгаа бүтээлийг хараад их бахархдаг байлаа. Тэндээс л гоё сайхныг олж хараад ялгах нүдний уртай болсондоо” хэмээн сонирхолтой түүх хүүрнэх аж.

Л.Дашвандан гуайнх таван хүүхэдтэй. Дөрвөн хүү, нэг охинтой. Уран Пүүжээ хоёр дахь хүү нь хэмээсэн. “Гарын таванхуруу” шиг тэрсхэн өссөн хүүхдүүдийнх нь өдгөө гурав нь уран дархчуудын эгнээнд гар нийлэн ажиллаж, амьдарчявна. Тэрээр өөрийн ах Д.Намнансүрэн, дүү Д.Баатарсүрэн нарын хамт уран дархны үйлд шамдсан цагаасаа үнэтэдлэл урлахуйн урлалд өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж яваа аж. Дархан Пүүжээ“Бид уран дархны урлалд олон жилсэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан яваа. Шинэ бүтээлийн санаа төрвөл ах дүүс гэлтгүй уран дархан нөхөдтэйгөөзөвлөлдөж, бусдаасаа бас суралцсаар л яваа хэмээн даруухан өгүүлнэ.

“Уран Пүүжээ”-гийн дүү Д.Баатарсүрэн мөнгөн аяга, эмээл хазаар урла­даг аж. “Хөөрөг” дэл­гүүрт байгаа бага, дунд, их гарын мөнгөн аягануудыг бүгдийг нь урласан гэж байв. Харин ах Д.Намнансүрэн нь хөө­рөгний толгой, нуух, хал­бага, ээмэг, бөгж, дээлийн товч урладаг ажээ.

БИ УРАН БҮТЭЭЛИЙНХЭЭ АЧААР ОЛОНТОЙ ЯВДАГ

Д.Пүрэвсүрэн: Нутгаас минь төрсөн алдартай сайхан бөхчүүд бий. Тэдэнтэйгээ уулзаж, урландаа сайхан яриа өрнүүлэх дуртай. Бөхчүүдэд ахмад цолтой бөхөө хүндэлдэг сайхан эрэмбэ бий. Ийм сайхан хүндлэл ёс дэг зөвхөн монголчуудад л бий.

Дархан залуугийн ярианд багшаараа бахархах сэтгэл үе үе төрнө. Тиймээс багшийнх нь авьяас билэг, ухааны урыгшингээсэн ямар бүтээл байдгийг сонирхсон юм. Тэрээр “Эрийн гурван наадмын өв соёлыг тээж яваа бөх, уяач, сурынхарваачдын малгайн титэм, бүсэн дэх чимэг зүүсгэлийг багш минь анх санаачилж урласан. Би Монгол Улсын аваргынмалгайн титэмийг урлаж байлаа. Цагийг эзэлсэн наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж байгаа алдар цуутайаваргуудын малгайг хараад багш­тайгаа урласан юм шүү дээ” хэмээн сэтгэлдээ баярлаж, бахдаж суудаг. Уранбүтээлийнхээ ачаар улс төр, урлаг соёл, спортын салбараас олон сайхан найз нөхөдтэй бол­сон. Нутгаас минь төр­­с­өн алдартай сай­хан бөхчүүд бий. Тухайлбал, улсын гарьд Д.Рагчаа, улсын арслан Ч.Санжаадамба, нартай уулзажурландаа сайхан яриа өрнүүлэх дуртай. Бөхчүүдэд ахмад цолтой бөхөө хүндэлдэг сайхан эрэмбэ бий. Г.Ганхүүбагштай уулзахаар О.Балжинням аварга ирэхэд “Сайн байна уу аварга аа, дээшээ морил” гээд хүндэтгэж угтана. Ярилцаж суухдаа цолны эрэмбээр сууна. Гарч орохдоо зөвшөөрөл авна. Ийм сайхан хүнд­лэл, бахархал зөвхөнмонгол­чуу­­дад л бий” хэмээн ярина.

ХӨӨРӨГ УРЛАХДАА БАГШДАА УРЛАЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ ХИЙДЭГ

Монголчууд бид мэндлэх хүндлэх ёс гээд баялаг уламжлалтай ард түмэн. Тиймээс эрхэм зоч­ноосоо уран дарх­чуудын амьдралд баримт­л­ах ёс дэгийн талаар асуулаа.

–Уран бүтээлч хүний эрхэмлэх зүйл бол чин сэтгэлээсээ бүтээл урлах. Өндөр гэгээн Занабазар бүтээлээ урлахдаабясалгал хийж, өдөр, сарын сайныг сонгодог байсан гэдэг. Дархчууд өөр, өөрийн гэсэн өвөрмөц урлалтай. Би хөөрөгурлаж байхдаа багшдаа урлаж байна гэж бодож, сэтгэлээ шингээн байж бүтээлээ урладаг. Хэн нэгэн хүн аав, ээжийнхээ үнэт эдлэлийг бариад ирвэл хүссэн загвар хийцээр нь сэтгэлд нь хүртэл урлаж өгөх юмсан гэж хичээдэг. Ер нь бол эзэн нь бахархаж хэрэглэх сайхан үнэ цэнэтэй бүтээл урлах нь дархан хүний гол зорилго байдаг. Хүнийсэтгэлд хүрсэн бүтээл урлахад онгод төрж, хийморь сэргэдэг” гэв.

ОРЧИН ЦАГТ МОНГОЛ УЛАМЖЛАЛАА АВЧ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ

Тэрээр монгол дархчуудын бүтээл, уламжлалт ёс дэгийг гайхалтай сайхнаар ярьж, бахархах хэрнээ өөрийгөөдөвийлгөх дургүй, хийсэн бүтээснээ тоочих дургүй юм. Д.Пүрэвсүрэн монгол дархчуудынхаа ховор сайхан бүтээлийг дэлхийд таниулан сурталчлах хэтийн зорилго өвөртөлж явдаг хүн. Учир нь тэрээр уран дархчуудын “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн. Тус холбоо байгуулагдаад өдгөө 11 жил болж байгаа аж. Монголын дархчуудыг нэгтгэдэг энэхолбоонд 50 гаруй үйлдвэрлэл бий гэнэ. Холбооны тэргүүний хувьд “Бид одоо яах ёстой вэ, цаашид юу урлаж бүтээхвэ, бидний давуу тал, сул тал юу билээ” гээд бодох, судалгаа хийх зүйл цөөнгүй байдаг аж. Бидэнд олон давуу талбий. Дэлхийн брэнд болох бүтээлүүд монгол дархнаас төрж байна. Гэтэл бидэнд үнэт эдлэлийн зах зээл хангалттайбайгаа ч үйлдвэрлэл явуулах боломж хомсхон байна. Монгол дархчуудын ажиллаж буй орчин нөхцөл таарууханбайна. Тиймээс урчууддаа зориулж “Монгол урлан” төв нээхээр санаач­лаад барилга барихаар хөөцөлдөж байгаа. Гэсэн ч газрын асуудал нь шийдэж өгөхгүй удаж байна. “Түмэн Эрдэнэс” холбоо, монгол дархчуудын маань бодож, зорьж яваа нэг зүйл бол ирэх зун монгол туургатаны дунд гар урлалын үзэсгэлэн нээх хүсэл, зорилготой явна. Энэсанаагаа цаасан дээр сийрүүлж, албан бичгээ холбогдох газарт нь хүргүүлсэн” гэж байв.

Уран дархчуудын ур хийц, ховор бүтээлд анхаарал хандуулаад, ярианыхаа төгсгөлд түүний хувийн амьдрал рууцухасхан өнгийв. Эрхэм дарханых дөрвөн хүүхэдтэй ажээ. Том нь оюутан. Дараагийн гурав нь ЕБС–д сурч байгаа гэжбайв. Эхнэр нь арын сайхан хангай нутгаар овоглосон Б.Гэрэлчимэг гэж бүсгүй бий. Одоогоор бүл нэмэх гээд гэртээбайгаа гэж байв.

Ярилцлагынхаа төгсгөлд тэрээр монгол түмэндээ, дархчууддаа зориу­лан сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Бахархалтай сайхан баяр ирж байна. Монгол түмэндээ ирж буй шороон нохой жилдээ эв нэгдэлтэй, эрүүлэнх байхыг хүсэн ерөөж байна. Бие биенээ хүндэтгэн дээ­дэлж байгаасай. Монгол­чууд бид аж төрөх, айл гэрийнёсны баялаг сайхан уламжлалтай билээ. Сар шинийн баяр шигээ ахмад буурлуудаа цаг ямагт хүндэтгэн дээдэл­­дэг, хайрладаг байгаасай.

Мөн монгол дархчуудын маань үйл нь уран, хараа нь хурц, алх дөш нь мөнхөд дуутай байхын билэгтэй сайхан ерөөлийг өргөе. Ирж буй шороон нохой жилдээ монгол дархчууд маань эв нэгдэл, монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж, санаа зорилго нэгтэй ажиллах байх. Багш шавийн барилдлагыг батжуулж, шавь сургалтыг хөгжүүлэх, багш шавь хоёр бие биенээ хүндэтгэн дээдэлсэн сайхан жил байгаасай. Айл бүрийн, хүн бүрийн хийморь золбоо нь дээшээ байх болтугай гэсэн ерөөлийг чин сэтгэлээсээ өргөж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж